Saturday, November 24, 2007

Усны үг

Бид цасан ширхэгийн талст бүхий үзэсгэлэнт хэлбэртэй зургийг харж л байсан. "Messages from water" номын зохиогч, японы судлаач Др. Эмото ус хөлдөөн, мөсний талстууд хэрхэн хэлбэржсэн талаар сонирхолтой дүгнэлтэнд хүрсэн билээ. Зарим нэг зургуудаас сонирхуулбал.

Нью Зеланд, мөсөн гол


Франц, Оргилуурын усных


Фуживара , залбирал үйлдэхийн өмнө



Фуживара , залбирал үйлдсэний дараа


Түүнчлэн дуу хөгжим усанд хэрхэн нөлөөлж буйг талст харуулжээ. Усанд хэдэн цаг хөгжим сонсгосны дараа.

Air for the G String, Бах


Farewell Song, Чопин


Хүнд метал ая


Тэрээр бас нэгэн сонин туршилт хийжээ. Үг усанд хэрхэн нөлөөлөх бол. Ус үг мэдэхгүй утгыг нь ч мэдэхгүй гэж бодож байн уу? Эдгээр үгсийг бичсэн саванд хийж байгаад талсын зургийг нь авахад.

Хайр хүндэтгэл


Баярллаа


Чи миний дургүйг хүргэсэн. Чамайг ална шүү.


Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ. Намайг нэгэн шашны том үйл ажиллагаанд ороход ус огт оруулахгүй байв. Учрыг асуутал "энд ирсэн хүмүүсээс гарсан муу энерги усанд шингэдэг" гэсэн. Үнэний хувьтай ч байж болох юм.
Илүү мэдээлэл хүсвэл.

өлтөг - өртөг

3 comments:

Arsun said...

Энэ талаар хэвлэлд маш бага гарсан. Арай дэлгэрэнгүй орчуулаад гаргаач гэж хүсэх байна. Зарим зургийг авлаа шүү. Блог дээрээ тавинаа.

Anonymous said...

Ангаахай минь, яагаад таг болчихов, чиний бичлэгийг ашиглаад "Ус чандмань эрдэнэ" гэсэн бичлэг орууллаа. Сонирхоорой. Арсун.

A.Амарсайхан said...

Миний хайртай киноны баатар Дэрсү Узала: "Вода это люди. Ветер тоже люди. Если вода сердиться худо будет" гэж хэлдэг шүү дээ. Дорно дахины гүн ухаанд ус, уул бүгдийг амьд хүн мэтээр үздэг нь цаанаа үнэхээр нэгийг хэлдэг.