Thursday, September 20, 2007

Чат

Толгой эргэм байшинд зүүгдэж , нисдэг хивсээр нисэнгээ эсрэг (эерэг) хүйснийхээ хүнтэй элдвийг чалчиж жаал цэнгэв. Хаанаас нь ч харсан өндөг шиг өөгүй хүн гуайтай хаанаас ч харсан Ө шиг өөгүй би учраа олж хужираа тунгааж байнаа. Завтай хүний ажил юм аа... А гэхдээ...
Бүртгүүлээд , бөглөөд , татаад , суулгаад , нэвтэр!
3D, гадаад төрхөө хүссэнээрээ өөрчлөх боломжтой, хүссэн өрөө хүссэн газраа очих боломжтой, хүссэн хүнээ хайж ... олох боложтой (уур хүрвэл зодсон ч болно) хүссэн хөдөлгөөнөө хий... хүс хүс хүс хүс хүс ... Илүү хүсээд яахав дээ.

land of nod - нам унтсан

1 comment:

A.Амарсайхан said...

Цэрэнбаттай "блог чат"-ын найзууд байлаа. Тэгтэл нэг цэлмэг өдөр уулзлаа. Нэг л сонин сэтгэгдэл төрж билээ. Зүүдлээд ч байгаа юм шиг. Оюутнуудад маань "Танай багштай чинь би блогийн найз. Тэгсэн хэрнээ одоо л бараа бараагаа харалцаж байна" гэж хэлсэн чинь над руу нэг, Цэрэнбат руу нэг харцгааж билээ.
Зун блоггеруудын уулзалт дээр хүмүүсийн барааг харах сонин байсан шүү. Гансүх ахыг би нэг их бадриун хүн л гэж боддог байж. Яагаад тэгсийм бүү мэд.
/Нэг мэдсэн хадуураад тэс хөндлөнгийн юм яриад эхэлчихжээ/