Saturday, September 8, 2007

Иог

Иог бол ... гээд яг онож хэлсэн тодорхойлолт олох гээд сачий хүрсэнгүй. Угаасаа байхгүй, байсан ч маш олон тодорхойлолт гарч ирэх эсвэл нэлээн урт болох нь лавтай. Ямартай ч бясалгал, сэтгэлээ удирдах,оюун санааг хөгжүүлэх, дасгал гэх зэрэг олон зүйлийг өөртөө багатаасан гүн гүнзгий ойлголт юм. Энэ зурагнууд иогийн нэг хэлбэр дасгалууд, байрлалууд . Иог хийснээр бие болоод сэтгэл эрүүл саруул болох учиртай. Хамаагүй дуурайж саваагүйтэж нуруу нугасаа гэмтээв!
Энэ чинь их нарийн дэс дараа дэг журмаар хийдэг. Жишээлэхэд л амьсгалаа хаана авах хаана нь гаргах, хаана түгжих, урт богино гүнзгий ямар амьсгал авах, биеийнхээ аль булчинг чангалах , аль хэсгийн булчинд ачаалал өгөх гээд л...Эд эрхтэний болоод эсийн түвшинд яригддаг асуудал гэж байгаам.Хөл гараа хэдэн тийш нь сарвайлгахад юу л болов гэж бодож байж магадгүй. Та зүгээр л иогийн хичээлд суугаад үзээрэй! Сууж үзсэн нь сэтгэгдэлээ үлдээгээд үзээрэй!

beemer - B.M.W машин




2 comments:

Anonymous said...

mgl-d yoga hdg gzr bdiimu?bdg bl haana we?durtaiya ochii...hariu bicheerei

Anonymous said...

Иогийн сайн багш, сургууль байна уу? Туслаарай
Болортуяа хичээлээ цааш үргэлжлүүлээрэй. Мөн Иогийн дасгал net-д тавибал олон түмэнд их буян болно шүү.