Thursday, October 25, 2007

Монголчууд ямар олуулаа юм бэ?

Монгол ямар жижкэн юм бэ гэж танилын танилтай тааралдвал хэлнээ. Газрын зураг дээр нэрийг нь ч бичиж багтaдгүй улсуудыг бодвол монгол ч үлэмж том л доо (дэлхийд 19-т орно). Харин монголчууд ямар цөөхүүлхэнээ (139-т) юм бэ гэвэл арай л өөр, дээр байх . Дээр үед монголчуудын дунд шонгүй гэсэн хэллэг тархсан юм гэдэг. Түүний үр дүнд бүх сүм хийдийн шон үгүй болсон юм байх. Дээхэн үед шатах гэсэн үг бас газар авсан. Үр дүнд нь уул талаа үнсээр хучсан юм шиг. Одоо бүх юм ягшдээ, лайтай болчоод байдаг. Эвий муу монголынхоо газрын зургийг хараад байгаарай. Яагаад заавал ийм хэвтээ хэлбэртэй, яагаад босоо хэлбэртэй байж болоогүй юм болоо...Оросууд шулуухан юм болохоор цөмрөөд ороод ирцэн юм шиг , хятадууд санаархаад тойроод идээд байгаа юм шиг ер нь л эвгүй хэлбэртэй харагдаж байгаа биз. Одоо цаадуул чинь тойрч биш дотроос нь дэлгэрч идэх гэж байгаа юм биш үү. Дэлгэсэн тэрлэг биш дэлгэрсэн сармис гэдэг дуу гарахгүй юм байх даа.

шонгүй - 1. горигүй 2. бусдын үгэнд хариу хэлж чадахгүй 3. нохой огт хуцахгүй байх

3 comments:

Arsun said...

Shongui, shatlaa gedeg chin bas ewgui haraal yumaa.
Ajilgui gej neg heseg moodon orj baisandaa. /butehgui naidwargui/
Tolgoigoo saltaandaa hawchuulsan uls gej bas yarih yum. No'goo aldart P... -g unshigchiig helsen baih.

Ангаахай said...

тархи нь салтаандаа байдаг гэж ярьдаг. миний бодлоор ор хөнжлийн ажлаас өөр юм мэдэхээ байсан хүнийг л хэлэх болов уу

Anonymous said...

Амны уншлагыг хэлээд байх шиг байгаан