Saturday, October 13, 2007

Зуд

Тээр нэгэн луу жилийн зуднаар бүтэн өвөл бантан идэж он гаргасан юм. Хичнээн нөмөр газар өвөлжиж байсан ч ганц шөнийн дотор шуурсан цас гэрийн ханын толгой давсан байдаг байлаа. Тийм шөнө хэдэн мал хотондоо осгож байсныг балчирхан би хуруугаа даран тооллоо ч яахан мэдэх билээ. Жалга орж болохгүй шүү гэж хэлсэн ч сониуч зандаа хөтлөгдөөд гүйгээд очтол үхсэн малын сэгээр дүүрсэн байв. Хүн байтугай морь ч явахааргүй цасанд хоригдоод бригадын төв орж чадахгүй хүнсгүй хэдэн сар яаж тэссэнийг мэдэхгүй. Хаанаас олсон юм бүү мэд сонин хальстай будааг нүдэж гурил шиг цагаан болгож тогоонд хийж хуураад цайгаар зуурч иддэг байсныг санадаг. Хэн нэгнээс шувууны мах гоё гэж сонсоод сэгэн дээр цуглардаг шувууг хэдэн өдөр хөөцөлдөн байж чулуудаж унагаад шөл хийж уунаа гээд хадгалж байтал хүдэр (нохой) олоод идэхэд нь их л гомдож байлаа. Сахилгагүй байсан би хадан дээрээс хэр хол чулуу шидэхээ үзэж дөнгөж төрсөн ишигний дагзан дунд онож орхив. Хөөрхий ишиг тэрийж унаад татганахад нь тэвэрч аваад гэртээ орууллаа. Яагаад ингэв юу болов гээд хүн болгон л сандралдаж авдрын ёроолыг ухаж амь тариа гарган ишигний судсанд тарьсанч амь оруулж чадаагүй. Тэр үед ишигийг, ишигэнд тариа тариад горьдонгуй харцаар харж байсан буурал аавыгаа хараад ямар их өрөвдөж, ямар их өөрийгөө зүхэв дээ.
Зудаа гэж хичнээн бэлтгэлтэй байсан ч яалтачгүй хийсч ирдэг л зовлон юм даа.

мөлжмөлт - 1. бусдаас хонжин ашиглаач хүн 2. шооч хүн

1 comment:

artagnan- артаньян said...

буурал аавын чинь царай нүдэнд харагдчлаа. Амьины харйладаг Монгол сэтгэл өөр газар байдиймуу гүй юу. Нохой мууртайгаа шүлс амаа холиод л байгаа харагддаг уг нь. Давгүй бичдэг Ангаахай байна. амжилт хүсье.