Тархи нь нейрон буюу эсээс бүрэлдэнэ. Эс бүр нь бусад эстэй холбоосууд үүсгэж, цахилгаан болон химийн мэдээлэл илгээдэг. Хүний тархи гэдэг нь тархины тухай тухайн хэсгээс гарах цахилгаан импульс бүхий бөөн бөөн хэлбэлзэл юм. Хүн хэлбэлзлийнхээ давтамжаас хамаарч өөр өөр төрлийн нот аялгуунд дуртай байдаг. Ихэнх хүмүүсийн давтамжинд нийцсэн хөг аялгуу нийтэд хит болох нь элбэг. Ихэнхдээ дээш доош болсон аялгуунууд хүний санаанд нийцдэг. Уртын дуу, хөөмийн, морин хуурын аялгууг сонсоод өөрийн эрхгүй нутаг ус нүдний өмнө жирэлздэг билээ. Энэ бол дуу авиа хэмээх хэлбэлзэл уураг тархины долгионд нөлөөлж байгаан тод илрэл. Түүнчлэн ямар хөгжим, аялгуу сонсож байгаа нь тухайн хүний тархины хөгжилд хамаардаг байна. Ялангуяа сонгодог хөгжим нь сонсож буй хүний хэлбэлзлийг сайжруулдаг. Заримдаа өглөө босонгуут л нэг ая толгойд орж, өдөржингөө аялагддаг. Энэ ая энерги нь шавхагдаж дуустлаа тархины долгионуудыг түр барьж саатуулдаг байна. Баруун зүүн тархины тэнцүү хөгжилтэй хүн гоц ухаантан байдаг. Ихэнх хүний зүүн тархи нь давуу хөгжилтэй байдаг ба баруун талыг удирддаг. Солгой хүний баруун тархи хөгжилтэй учир ихэвчлэн арай илүү ухаантай байх нь олонтаа. Логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар ба бидний сурч мэдсэн бүхэн нь зүүн тархийг хөгжүүлдэг бол бясалгал, дуу хөгжим нь хүний баруун тархийг хөгжүүлдэг. Миний зүгээс зөвлөхөд өдөрт ядаж нэг цаг дуу дуулж байгаарай.
могжийх - идсэн юм зохихгүй дотор муухайрах
могжийх - идсэн юм зохихгүй дотор муухайрах
5 comments:
yamar hoorhon, gerel gegee tsatsryylsan blog ve.dandaa heregtei heregtei yumnuud baisht, thanks shuu.
Өө Нана мэдээгүй байсиймуу. Ангаахай Энэтхэгт амьдардаг уу?
нана-д - өшөө илүү хэрэгтэй зүйл бичихийг хичээнээ. баярллаа гэрэл гэгээ олж харсанд хэхэ
арсун арслан анун-д нээрээ аль нь таны нэр вэ? түр зуур л байна даа.
За арсунаар үлдэе дээ.
Өөрөөс чинь эшлэхийг зөвшөөрнө үү.
Би үйлийн үр карма гэсэн сэдвээр орчуулга тавих санаатай. Энэ талаар бичээрэй.
эшлэ эшлэ...
Post a Comment