Monday, October 29, 2007

Гарчиггүй (лам)

Бурхан л бол бурхан. Зоосны нэг талыг зоос гэчихээд нөгөө талыг зоос биш гэж мэлзэх хэрэг юун...

Монголд лам байна уу? Хэдэн өвгөн лам нараас өөр лам байхгүй гэхэд хилсдэхгүй болсон. Юун тэр арван цагаан буян архи ууж тамхи татаж тэр бүү хэл хүүхэн шуухан гээд гүйж байх нь энүүхэнд. Тэдэнд номтой багш юу ч гэж хэлсэн тоох биш дээ. Арга ч үгүй нийгэмд ойр байдаг болохоор лам болж төлөвших нь хэцүү байх. 90-д оны эхэн үед нэлээн хэдэн хүүхэд, залуус энэтхэгт бурхны ном сурахаар явсан. Арав гаруй жил зөвхөн бурхны ном үзэцгээж , бараг хийдээсээ ч гарч үзээгүй жинхэнэ лам хүн ямар байх ёстой вэ тийм л хүмүүжилээр хүмүүжиж байна. Ганц үг солиход өөрийн эрхгүй хурц оюун ухааныг нь биширмээр. Тэд монголд байгаа лам нараас шал өөр. Байгаа байдал... хэлж байгаа үг... юун тэр архи тамхи, энгийн хувцас ч өмсдөггүй. Удахгүй тэд ном эрдмээ үзэж дуусгаад нэг сайхан суниах байлгүй. Тэр үед монголд буддын шашин жинхэнэ утгаараа хөгжиж , хүмүүс ч жинхэнэ утгаар нь шүтэх болно. Гэгээнтэн мэргэд 30-д оны үед монгол оюун ухааны төв болно гэж хэлцгээсэн. Лам нар ч ихээхэн үүрэг гүйцэтэх нь лавтай.

мэхрэх - эрүүгээ хөдөлгөх , чимээгүй инээх

2 comments:

Arsun said...

Тэд ирвэл нөлөө үзүүлнэ л дээ. 20-иод он биш үү.

Unknown said...

Сайн байна уу та.
Бичлэгүүд чинь таалагдлаа. Ялангуяа би өвөг дээдэс, гэгээнтнүүдийнхээ хэлсэн үгэнд итгэдэг шүү. Би ч бас Монголоос маань гэрэл цацарч мунхагийн харанхуй тэр чигээр нь нөмөрчихөөд байгаа өнөөгийн дэлхийг гийгүүлнэ гэж итгэдэг.