Tuesday, October 30, 2007

Үйлийн үр (карма)

...Үйлийн үрээр... Ахин төрөв... Уйлав... Яагаад?... Асууж эхлэв... Хүн болов... Жаргалтай байв... Буян хийв... Хүнд туслав... Аав ээжээ асрав... Эхнэр... Хэнд хайртай вэ?... Хүнд дурлав... Хүнтэй нийлэв... Нүгэл хийв... Шоронд оров... Шүүх хурал... Гаргав... Буу... Анд явав... Архи уув... Зовлон эдлэв... Өлсөж цангав... Нэр хүндгүй болов... Хормойн дон тусав... Хулгай хийв... Ядуу айлын хүн болов... Үйлийн үрээр... Ахин төрөв...

Бяцхан хошигнол биччихлээ... Таны амьдрал иймэрхүү юм тохиолдож өнгөрсөн гэж бодъё л доо. Та дараагийнхаа амьдралыг мэдмээр байна уу? Тэгвэл сүүлээс нь буцаагаад унших хэрэгтэй.

Та үйлийн үр карма-г бишгүйдээ л олон сонсож байсан байх... Энэ насандаа ямар үйл хийнэ дараа насандаа үйлийнхээ үрийг буюу үйлдсэн үйлийнхээ шанг хүртэх болно. Дээрхи хэсэгт ямар л үг бичигдсэн буцаагаад уншихад заавал тэр үг дахин уншигдаж байна. Үүнтэй адил энэ насандаа ямар үйл хийсэн тань хаа нэг газар "бичигдэж" ирэх насандаа заавал үйлийн үрийг нь амсана гэсэн үг ...
Үйлийн үрийг өөрчлөнө гэдэг маш хэцүү гэдэг ба харин буян их хийснээр нимгэрдэг болой...

эрвэй - нэг алд

3 comments:

ganga said...

Би уул нь сүсэг бишрэлгүй этгээд. Гэхдээ хэн нэгэн эвгүй үг хэлэхэд өөрт нь ямар нэг байдлаар эвгүйцэх сэтгэл төрөөд дотроос маажаад амар заяа үзүүлдэггүй шиг.Нэг ёсондоо зовлонд орж байна. Хүний илт дургүй хүрмээр хорон үйлдэл хийвэл хохирогч тал ямар нэг байдлаар эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлж, зодоон хараал эсрэг муу үйлдэл гэх мэт юм болоход бас л зовно бүр илүүгээр. Үүнийг схемчлээд ардуудад карма гээд ойлгуулчихсан шиг бодогдох юм. Бас буруу ухаад кармаа нэмээд байна уу хэн мэдлээ.

Ангаахай said...

удахгүй шашин шүтдэг болохоороо энэ талаар судлах байлгүй дээ...та

Anonymous said...

tso tso ta2-g dee...